|
![]() |
|||||||
![]() |
||||||||
![]() |
||||||||
![]() |
||||||||
| Home Overview Why Attend Schedule Speakers Location Registration Sponsors Discussion | ||||||||
![]() |
||||||||
![]() |
||||||||
![]() |
||||||||
![]() |
||||||||
Чикаго хот орчим ажиллаж, амьдарч, жижиг бизнес эрхэлдэг хэсэг нөхөд анхлан санаачилж, америкийн бусад мужуудад байгаа монголчууд дэмжин санал нэгдсэнээр америкт жижиг бизнес эрхэлдэг монголчуудын анхдугаар уулзалтыг хийхээр боллоо. Социалист нийгмийн, хаалттай орчинд байсан Монголд ардчилал ялж, монголчууд “улаан” паспортоо бариад дэлхий даяар хүссэн газар нутагтаа хүрч очдог болсоноор, өнөөгийн монгол улсын иргэдээс анхлан Америкт хөл тавьсаар чамгүй хугацаа өнгөрчээ. Америкт ирж суралцсан, ажилласан, айлчилсан, амьдарсан, зарим нэгэн нь ирж үзээгүй ч эх нутгаасаа хөрөнгө хүчээ зарцуулсан монголчуудаас цөөнгүй хүмүүс өөрсдийн дур сонирхол, хүсэл зориг, эр чадлаар хувийн бизнесээ америк нутагт эрхэлсээр тодорхой амжилтад хүрч байна. Гэвч өнөөдөр бидэнд, америкт бизнес эрхлэгч монголчуудад үнэндээ монгол талаасаа тус дэм болох эх үүсвэр бага, тухайн хүний хувийн харьцаа, чадвараар энэ бүхэн бүтэж байна. Гэтэл америкийн өнөөгийн нийгэмд жижиг бизнес эрхлэгчдийг зүйл бүрээр дэмждэг. Ялангуяа бизгес эрхлэгч үндэсний цөөнх, эмэгтэйчүүдийг тууштай дэмжиж байна. Энэ бүхэнд хүрэхэд америкт бизнес эрхэлдэг бусад үндэстнүүд, ялангуяа ази тивийн бусад улсуудаас ирэгсэдээс бид хол хоцорч байна. Тухайн нутгийн хэл, зан заншил, соёлын зөрүү, хамгийн гол нь бидний тархай бутархай байдал л үүнд хүргэж байгаа билээ. Энэ өдөр цөмөөрөө цуглаж уулзая, ярилцая! Эвт шаазгай буга барина хэмээдэг бид, өнөөдөр л үүнийгээ ухаарсан биш ээ, хүн бүр тухай бүрдээ хичээсээр, ажилласаар, чармайсаар хувь бүртээ тодорхой цэгт, амжилтад хүрлээ. Одоо хамтаараа, бултаараа, багаараа тоглоё!
Хурал санаачлагчид, зохион байгуулагчид |
||||||||