Америкт бизнес эрхлэдэг монголчуудын уулзалт
2007 оны дөрөвдүгээр сарын 22 • Chicago
 
   Home                                        Bylaws    
ANHAAR !!!

Olon hotoos neg dor udaa daraa tsuglah ny bolomjguin ulmaar bid daraah jurmiig urdchilan tokhiroltsoj batalsan bilee.
1. Holboony durmiig zoevkhon online heleltsene.
2. Heleltsekh hugatsaag Americiin teoviin busiin tsagaar (Chicago hot) 2007 ony doerovdugeer saryn 21-ny byamba garigiin odriin 12 tsagaar tasalbar bolgono haana.
3. Uulzaltyn yer duremd nemelt sanal avahgui, zoevkhon batlakh asuudlyg heleltsene.

Americt business erheldeg mongolchuudyn kholboo uusgen sanaachlagchid,
Uulzalt, holboo uusgen baiguulakh hural zokhion baiguulagchid

Doorhi formoor Ta durmiin talaarh sanalaa oegch heleltsuulegt oroltsono uu!
Name : email :
Sanal, setgegdel, huselt : (davhar haalt - " bitgii heregleerei)


Heleltsuulege :
Bylaws of the Mongolian American Business Owners Association, Inc.
This is just a proposal. Last modified April 10, 2007

Дvрмийг “Холбоо“-г їїсгэн байгуулагчдын
хуралдаанаар хэлэлцэж, 2007 оны ...-р сарын ..-ны
єдєр батлав. 

“ холбоо“-ны дЇрэм

Нэг. Ерөнхий зүйл       
1.1. Байгууллагын нэр: Холбоо
1.2. Холбооны хаяг:
1.3. Їїсгэн байгуулагчдаас Холбоог байгуулах тогтоол, тэмдэглэл гаргаж, Дvрмээ баталснаар Холбоо байгуулагдах бөгөөд АНУ-н зохих муж улсын хууль, журмын дагуу  бvртгvvлснээр хуулийн этгээд болно. Холбоог нийт гишүүдийн 3/2-ын санал болгосноор, Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, татан буулгаж болно. 
1.4. Холбоо нь, гишүүддээ АНУ-д бизнессийн үйл ажилагаа явуулахад нь зөвлөлгөө өгөх,  мэдээллээр хангах, үйл ажиллагааг нь Америкад болон Монголд сурталчлан танилцуулах болон өөр бусад арга хэлбэрээр тэдний үйл ажиллагаанд тус дэмжлэг үзүүлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн гишүүддээ үйлчлэх, Дүрэмийн хүрээнд тэдний нийтлэг ашиг сонирхолыг хамгаалах зорилготой. /үйл ажиллагааны хэлбэрийг, бизнессын үйл ажиллагааг үйлчлүүлэгчдэд ойртуулахад тус дөхөм болох тєсєл, хєтєлбєр боловсруулах, түүнчлэн зєвлємж гаргах, нэгдмэл бодлого боловсруулах, сургалт зохион байгуулах, судалгаа хийх, мэдээллийн сан байгуулах, вэб хуудас хийх Монгол vндэстний соёл, тvvх, уламжлалт ёс заншлыг АНУ-д сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах хэлбэртэй байж болно гэж нарийвчлан журамлаж болох юм/

Хоёр. Зохион байгуулалт
2.1 Холбоо нь, бүх гишүүдийн хуралдаан, тэргүүн, гүйцэтгэх зөвлөл гэсэн бүтэцтэй байх бөгөөд дотоод ардчилал, шударга, ил тод байдлыг үйл ажиллагааны зарчим болгоно. 
2.2 Бүх гишүүдийн хуралдаан нь Холбооны дээд байгууллага байх бөгөөд жилд 2 удаа хуралдаж, Холбооны сонгууль, тайлан, Дүрэмд өөрчлөлт оруулах болон гишүүдийн санал болгосон асуудлыг хэлэлцэн бичгээр шийдвэр гаргана. Гишүүдийн олонхи ирснээр хуралдааны ирц гүйцэнэ. Хэлэлцэх асуудлыг урьдчилан бичгээр танилцуулж, оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Хуралдааныг тэргүүн товлох бөгөөд тэргүүн эсвэл түүний томилсон хүн даргалан явуулна. Ээлжит бус хуралдааныг нийт гишүүдийн 3/2-н саналаар эсвэл Тэргүүн санал болгосноор хуралдуулж болно.     
2.3 Гүйцэтгэх зөвлөл /Зөвлөл бюу ГЗ/ 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөл, бүх гишүүдийн хуралдаанаас зөвлөмж болгосноор, Холбооны өдөр дутмын үйл ажиллагааг хариуцан явуулж, Бүх гишүүдийн хурлын эрх хэмжээнд үл хамаарах бусад бүхий л асуудлаар шийдвэр гаргах эрхтэй байна. Холбооны тэргүүн Зөвлөлийг удирдана. Зөвлөл үйл ажиллагааны журмаа өөрөө батламжилна. Дүрмээр зохицуулагдаагүй асуудлыг ГЗ шийдвэрлэнэ. Холбооны бүхий л ажилтнууд, ажил үүргийн хувиарь боловсруулж мөрдөнө.
2.4 Тэргүүнийг болон, Зөвлөлийн гишүүдийг, бүх гишүүдийн хуралдаан дээр гишүүд ил нэр дэвшүүлснээр, олонхийн саналаар 2 жилийн хугацаагаар сонгоно. Тэргүүн, ГЗ-н гишүүдийг дахин сонгож болно. Дараагийн тэргүүн, гишүүд сонгогдсноор тэдний сонгуулийн хугацаа дуусгавар болно.
2.5 Тэргүүн нь Холбоог бүхий л асуудлаар төлөөлөх бөгөөд түүнийг Холбоо цалинжуулж болно. Зөвлөлийн гишүүн чөлөөлөгдсөн нөхцөлд, шинэ гишүүнийг Тэргүүн томилон ажиллуулж, бүх гишүүдийн ээлжит хуралдаанаар батлуулна.  
2.6 Холбооны дотоод ажил, бичиг хэргийг хариуцах, Зөвлөлөөс даалгасан бусад бүхий л ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий туслахаа Тэргүүн өөрөө томилно. Туслахыг цалинжуулж болно.
2.7 Холбоо зөвлөхтэй байж болно.

Гурав. Гишvvнчлэл.
3.1 АНУ-д бизнесс эрхэлж байгаа аливаа байгууллага энэхүү Дүрмийг хүлээн зєвшєєрч, компани, байгууллагын нэрээр бүртгүүлснээр Холбооны гишүүн болно.  
3.2 Гишүүний жилийн хураамж 300-600 доллар байх бөгөөд гишүүнээр элсснээс хойш 2 сарын дотор багтаан төлнө /6 сарын дотор гишүүнээс гарсан нөхцөлд зарим хэсгийг буцаан олгох журам хийж болно/. 
3.3 Гишүүд, Холбооны бүтэц зохион байгуулалт, дүрэм, үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлаар ГЗ-р дамжуулан хэдий ч, ямар ч санал гаргах тэгш, эрхтэй байх бөгөөд Зөвлөл энэ Дүрэмд заасан дагуу шийдвэрлэн хариу өгнө.
3.4 Холбооны гишүүд нь АНУ, оршин суугаа муж улсынхаа бүхий л хууль, журам, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бизнесс-н ёс зүй, энэ Дүрмийг нарийн чанд сахиж ажиллаж, Холбоо, түүний үйл ажиллагааг ямар нэг хэлбэрээр хувийн бизнесс, үйл ажиллагааг дэмжих, сурталчлах, ашиг орлого, нэр төр олох арга хэрэглүүр болгох бусад хэлбэрээр хэрэглэхгүй байх үүргийг гишүүн хүлээнэ.
3.5 Гишvvдийн хувиараа бие даан явуулсан vйл ажиллагаанаас vvссэн хохирол, бусад хариуцлагыг Холбоо хvлээхгvй.
3.6 Гишүүн єєрийн саналаар чєлєєлєгдснөөр гишүүнчлэл дуусгавар болно. Гишүүн хугацаандаа хураамжаа тєлєєгүй бол уг хугацаа дууссан єдрєєс, түүнчлэн Холбооны Дүрэм, зорилго, нэр хүндэд харшлах үйл ажиллагаа явуулсан тохиолдолд ГЗ-ийн шийдвэрээр гишүүнээс хасна

Дөрөв. Санхүү
4.1 Холбооны санхїї гишїїдийн хураамж, хандив тусламжаас бүрдэнэ. Санхүүгийн тайланг Тэргүүн жил бүр гаргаж, гишүүдэд танилцуулна.